МОНГОЛ УЛСЫН УСНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦ

2016.04.29

Монгол орны том жижиг нийлсэн 60 гаруй мянган км урттай 3500 орчим гол мөрний олон жилийн дундаж урсац 3500 сая м3/с орчим, эрчим хүчний нөөц нь 5700 МВт, боловсруулах эрчим хүчний нөөц  56 тэрбум кВТ/ц байна гэж тогтоожээ. Дээр дурдсан нөөцийн 50-60 хувийг ашиглахад нийлбэр дүнгээрээ 3000 МВт орчим суурилагдсан хүчин чадалтай, 20 тэрбум кВТ/ц цахилгаан үйлдвэрлэх боломжтой байна.

Одоогийн байдлаар УЦС-аар  жилдээ 80 сая кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүч чадалтай болоод байгаа ба энэ нь нийт нөөцийн зөвхөн 1 орчим хувьтай тэнцэж байна.

АШИГЛАГДАЖ БАЙГАА БАГА ОВРЫН УЦС

УЦС-ын нэр

Байршил

Суурилагдсан хүчин чадал

МВт

Жилд үйлдвэрлэх эрчим хүч  сая КВт/цаг

Ашиглалтанд орсон он

Богдын гол

Завхан

2

5

1997

Тайшир

Говь-Алтай

11

37

2010

Дөргөн

Ховд

12

38

2008

Бүгд

25

80

 

map.jpg